Та дараах зүйлсийг сонирхож байгаа бол доорх хуудсаас мэдээлэл авна уу:
Герман улсын талаарх зөвлөгөөг бид ямагт үнэгүй, сонирхсон хүн болгонд өгнө. Үүнд:
⦁ Их, дээд сургууль, коллеж, хэлний курс, сайн дурын ажилтан
⦁ Германд чадварлаг мэргэжилтнээр гарч ажиллах
⦁ Ausbildung - сурангаа ажиллах, цалинтай
⦁ Au pair - хүүхэд асрагч, 26 нас хүртэл
⦁ Герман, англи, орос, франц хэлний курс - 3 наснаас насанд хүрэгчид хүртэл, бүх түвшин
⦁ Герман, Австри, Япон, Франц, Америк, Канад, Иреланд улсад 14-17 насны хүүхэд сургуульд сурах, хүүхдийн амралтанд явах
⦁ Германд эмчлүүлэх - зөвхөн эмчилгээний өртгөө өөрөө даасан тохиолд
Германд чадварлаг мэргэжилтнээр гарч ажиллах
Энэ оны 3 сараас гадаадаас чадварлаг боловсон хүчин оруулах хууль гарч манай монголын их дээд сургуулийн дипломыг шууд хүлээн зөвшөөрч мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой боллоо. Мөн германын виза, ажлын байрны журмуудыг маш хялбаршуулж өгсөн.
Ямар шаардлага хангах вэ:
⦁ -Герман хэлний B2 түвшний гэрчилгээ, Гете
⦁ -Магадлан итгэмжлэгдсэн 4 жилийн их дээд сургууль төгссөн мэргэжлийн диплом: монгол улсын их сургууль, анагаахийн их сургууль, техникийн их сургууль, багшийн болон соёл урлагын, хөдөө аж ахуй, санхүүгийн их сургууль
⦁ -Сайн дүнтэй төгссөн байх
⦁ -Төгсөөд мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
⦁ -Дараах мэргэжлээр Германд ажил олох боломж ихтэй: математик, физик, хими, анагаах, техник, барилгийн мэргэжлүүд, инженер, багш, эм зүй,сувилагч, асрагч, эмч, computer, marketing, санхүү, бизенесс, архитектор
Германд ажиллах давуу тал:
⦁ -Цалин 3000 евро-оос дээш.
⦁ -100 хувь даах эрүүл мэндийн даатгал.
⦁ - Гэр бүлээ авчрах бүрэн боломжтой. Германд хүүхдийн мөнгө 204-235 евро сард өгдөг. Одоо 300 болж нэмхээр төлөвлөж буй.
⦁ -Боловсролын систем үнэгүй. Хүүхэд хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээ эзэмших боломжтой.
⦁ - Эрүүл мэндийн баталгаатай, цэвэр, харьцангуй хямд хоол хүнстэй
⦁ - Аюулгуй, тайван орчин
Залуусаа яараараа. Энэ хууль гарсантай холбогдуулаад гадаадад герман хэл сурах хүмүүүсийн тоо эрс нэмэгдэж, орос, арабууд ихээр орж ирж байгаа шүү.
Гэр бүлээ шууд авч явж болох уу:
Болно, чадварлаг ажилтны гэрээгээр виза гарсан тохиолдолд шууд гэр бүлээ авч явж болно
Виза хугацаа хэд вэ:
2-5 жилийн хугацаатай, ажилтай тохиолдолд 5 жил болгон сунгуулна.
Хүүхдүүд сургууль, цэцэрлэгт шууд орох уу:
Тэгнэ
Герман хэл байхгүй, очоод сурч болхуу:
Заавал ч үгүй В2 гэрчилгээтэй байж чадварлаг ажилтнаар гарах боломжтой.
Ямар их дээд сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг вэ:
Монгол улсын их сургууль, анагаахийн их сургууль, техникийн их сургууль, багшийн болон соёл урлагын, хөдөө аж ахуй, санхүүгийн их сургууль, хүмүүнлэг
Ямар мэргэжилтэй хүмүүс ажил олох илүү боломжтой вэ:
математик, физик, хими, анагаах, техник, барилгийн мэргэжлүүд, инженер, багш, эм зүй,сувилагч, асрагч, эмч, computer, marketing, санхүү, бизенесс, архитект
Ер нь ямар тохиолдолд өөрийгөө чадварлаг, гарч ажиллах боломжтой гэж тооцох вэ:
Гадаадад төгссөн хүмүүс, төгсөөд мэргэжлээрээ ажилласан, дээр дурдсан мэргэжлийн хүмүүс илүү боломжтой, англи герман хэлтэй, мэргэжлээрээ бүтээлтэй
ЕХ өөр оронд удаан хугацааны визтай хүмүүс Германд ажилд орж болхуу:
Болохгүй, заавал ч үгүй ажлын виза хэрэгтэй.
Зүгээр энгийн мэргэжлээр Германд ажлын гэрээ гарах боломжтой юу:
Германд чадварлаг мэргэжилтнээр гарах ганцхан боломж бий. Өөрөө хувиараа ажлаа хайж болно. Түүнээс гарах боломжгүй.
Герман, ЕХ байгаа хүмүүс ажил олход туслах уу:
Эхлээх өөрсдөө ажлаа хайх хэрэгтэй. Болохгүй бол бидэнтэй холбогдоно уу.
Германы дундаж цалингийн хэмжээ
Герман дахь дундаж цалингийн хэмжээ. Жилд- Евро | брутто-татвар, нийгмийн даатгал төлөхөөс өмнө:
⦁ эмч, шүдний эмч - 80000
⦁ хуульч - 74000
⦁ инженер- 80000
⦁ математик, компюьтр - 68000
⦁ байгалийн ухаан - 67000
⦁ бизенесс,эдийн засаг - 65000
⦁ архитектор- 56000
⦁ фисикологи- 55000
⦁ багш - 50000
⦁ дезайнер - 46000
⦁ барилгийн ажил -30000, сарын 2500-3800
⦁ сувилагч - 32000, сарын 1300-4100
⦁ асрагч - 30000, сарын 2100-3100
⦁ машины засварчин - 22000, сарын 1500-1900
⦁ үйлдвэрийн ажилчин - 36500, сарын 2000-3800, ихэнхдээ цагийн 12 евро
⦁ худалдагч - 25000, сарын 1730
⦁ нарийн боовчин - 20000, сарын 1600-2000
⦁ хүнд машины жолооч- 26000
⦁ үсчин -20000
⦁ рестораны туслах - 20000
⦁ хөгшин хүн асрах - 27000
⦁ мужаан - 24000, сарын 2000
Германд хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ
Германд хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ 9.35 евро. Оюутнууд долоо хоногт 10-15 цаг ажиллаад 100 орчим евро олох боломжтой. Тэхдээ үндсэн их дээд сургуульд орсон тохиолд ажиллах цаг бараг олдохгүй маш их шахуу, эхний 2 жилдээ хүмүүсээ их шүүдэг. Хэлний курсэд сурч байгаа үед ажиллах цаг арай ихтэй. Оюутнууд ихэнхдээ энэ хөдөлмөрийн доод хэмжээний ажил олддог. Жишээ нь сонин тараах, дэлгүүр, ресторанд туслах, шуудан тараах, зөөвөр хийх гээд. Гэр цэвэрлэх ажил ихэнхдээ хараар хийдэг. Цагын 10 евро.
https://www.dgb.de/…/++co++6ca263de-fb0e-11e9-bdcf-52540088…
Герман хэл яагаад сонирхолтой вэ
Герман хэлийг сүүлийн жилүүдэд сурах хүмүүсийн тоо 20-30% нэмэгдсэн нь их, дээд, мэргэжлийн сургууль нь бараг төлбөргүй, чанартайгаас гадна энэ оны 3 сард шинэ гарсан хуулийн дагуу чадварлаг мэргэжилтэн ажиллах боломж нээгдэж, ажлын байрны олдоц сайн зэргээс хамааралтай гэнэ.
Залуусаа гадныхнаас өрсөж, германд сурч, амьдрах боломжоо эдэлцгээе.
https://www.auswaertiges-amt.de/…/th…/kulturdialog/-/2346768
Герман хэлний ямар сертификатыг хүлээн зөвшөөрөх вэ:
TestDaF (Test Deutsch als Fremdsprache) энэ шалгалтыг Монголд Хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр өгч болно. Шалгалтыг жилд 2 удаа, 4 болон 11 сард өгч болно. Шалгалтанд орох бүртгэлийн хугацаа 3-р сарын эхээр эсвэл 10-р сарын эхээр явагддаг.
Мөн Гёте сургуулийн түвшин тогтоох шалгалтуудыг өгч болох юм.
Энэхүү 2 сертификатыг монголоос хүлээн зөвшөөрнө.
Германаас бол Telc, ÖSD, DSD гэх хэлний сертификатуудыг хүлээн зөвшөөрнө
Германы их сургуулийн бэлтгэл коллеж /Studienkolleg/
4 чиглэлээр элсэлт авч нэг жилийн мэргэжлийн суурь хөтөлбөртэй сургалт явуулан дараа жилээсээ их сургуульд элсүүлдэг. Элсэн суралцахад ЭЕШ-ийн дараах шалгалтуудыг өгсөн байна.
⦁ Т-курс: Монгол хэл, Математик, Зураг зүй, Физик, Хими
⦁ М-курс: Монгол хэл, Биологи, Хими, Математик, Физик,
⦁ W-курс: Монгол хэл, Математик, Физик, Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг
⦁ G-курс: Монгол хэл, Уран зохиол, Түүх, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл гэсэн шалгалтуудыг өгсөн байхаас гадна Герман хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байхыг шаарддаг.
ЭЕШ-ын дүнгийн батламж (аль болох өндөр оноотой байх, хүссэн мэргэжлийн чиглэлд тань хэрэгтэй бүх хичээлийн шалгалтаа өндөр дүнтэй өгсөн байх)
Герман хэлний шаардлагыг хангахын тулдTELC Deutsch B2, TestDaf 4 DNT 3, Goethe-Zertifikat B2, DSH-1, DSD 2 эсвэл ÖSD гэсэн шалгалтуудын аль нэгийг өгсөн байх хэрэгтэй.
Энэхүү коллеждоо амжилттай 2 семестр суралцсаны дараа FSP (Feststellungsprüfung) гэдэг шалгалтыг давснаар Германд их, дээд сургуульд сурах бүрэн боломжтой болно.
Санхүүгийн чадвар, жилийн 10236 евро
Та Германд магистр, бакалавр зэрэгтэй болохоор төлөвлөж байна уу?
Сүүлийн үеийн судалгаанаас харахад Герман улсад суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудын тоо нэмэгдсэн байна. Эдгээр нь Герман улсын их дээд сургуулийн нэр хүнд, улс орны эдийн засгийн байдал, амьжиргааны түвшин зэрэгтэй холбоотой. Улсын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 380 гаруй их, дээд сургууль байдаг. Эдгээр байгууллагууд дэлхийн хэмжээнд маш өрсөлдөхүйц хэмжээний 17000 сургалтын хөтөлбөр санал болгодог. Олон улсын оюутнуудад зориулагдсан англи хэл дээрх хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалт улам бүр нэмэгдэж байгаа тул англи хэл дээр суралцах хэд хэдэн боломж бий. Бид танд сонголтоо хөнгөвчлөхийн тулд зарим сайн их дээд сургуулийн жагсаалтыг эрэмбэлж санал болгоно.
Германы их дээд сургуульд Баклавр эзэмшихэд юу шаардах вэ:
Германд англи болон герман дээр сурах боломжтой.
⦁ Өргөдөл гаргахдаа ГОЕТЕ ын В2 түвшний Герман хэлний мэдлэг хангалттай байх болно. Эсвэл нь TestDaF 4x3, DSH1, tel2.
⦁ Англи хэл дээрх сургуульд орж байгаа тохиолд англи хэлний В2 түвшний мэдлэгийг харуулах ёстой. IELTS 5.5 эсвэл TOEFL iBT 72. оноотой байх
⦁ Монголд томоохон их дээд сургуульд 1-2 жил сайн дүнтэй сурсан байх, ихэнх хувийн их сургуулиуд зөвшөөрөгдгүй шүү
⦁ Элсэн суралцахаар хүсэж буй мэргэжлийн чиглэлийн дагуу 5-с доошгүй суурь хичээлүүдээр ЭЕШ өгч хичээл тус бүр дээр хамгийн багадаа 500 дээш оноо авах
⦁ 12 жилийн аттестат
⦁ Бүгд герман руу орчуулагдаад нотариатаар баталгаажсан байх
ОЮУТАН АЖИЛЛАЖ БОЛОХ УУ.
ЕХ-ны бус улс орнуудын оюутнууд ажлын зөвшөөрөлгүйгээр жилд 120 хүртэл эсвэл 240 хагас өдөр ажиллах боломжтой (хагас ба бүтэн өдрийг нэгтгэж болно). Лекцийн үеэр долоо хоногт 20 цагаас илүү ажиллахгүй байж болно. Өөрөөр хэлбэл оюутан хажуугаар нь ажил хийгээд мөнгө олох бүрэн боломжтой. Мөн оюутны эрүүл мэндийн даатгал нь маш сайн, бүрэн эмчлүүлэх боломжтой. Герман эрүүл мэндийн салбараар хамгийн сайнд ордог.
Германы их дээд сургууль, коллежүүд англи, америк зэрэг улсуудын 20000-50000 долларын сургалтын төлбөртэй харьцуулахад төлбөргүй, семестерийн 400-800 евро орчим төлбөртэй байдаг.
Та зөвхөн түрээсийн байрны мөнгө, өдөр тутмын амьдрал, хоол унд зэрэгээ өөрөө төлөх хэрэгтэй. Их сургуулийн анхны шаардлагыг даван туулахын тулд олон улсын оюутнууд Германд амьдрах санхүүгийн чадвартай гэдгээ нотлох ёстой. Оюутан сар бүр дунджаар 727-800 евро (жилд 8722 евро) төлөх боломжтойг харуулах ёстой. Энэ нь хамгийн бага хэмжээ юм. Өөрөөр хэлбэл онгоцны билет 1000 евро, нийт 10236 орчим евро жилд зарцуулна гэж бодох хэрэгтэй.
Сургуульдаа элсэлтийн материалаа явуулхад 50-100евро төлбөртэй.
Би оюутны визээ Германд ажиллах виз болгон хөрвүүлж болох уу?
Сургалтын визийг ажлын виз эсвэл ажил хайгч визэнд хувиргаж болохгүй! Гэхдээ хэрэв Герман улсад мэргэжлээр суралцаж төгссөн бол 18 сар мэргэжлийн дагуу ажил хайж болно. Нэмэлт виз авах шаардлагагүй. Энэ бол ажил хайгчдын виз биш. ... Үүний тулд дахин шинээр шинэ виз мэдүүлэх ёстой.
Сургуульд ирээд ажил хийгээд голорчиё гэж бодож болохгүй. Герман Америк шиг хууль бусаар орогнох, бичиг баримтгүй ажилд орох ямарч боломж байхгүй. Таныг авсан ажлын газар заавал ч үгүй ажлын виза шаардана. Зөвшөөрөлгүй хүн авсан тохиолд тухайн байгууллага маш их төлбөрт орж, хуулийн хариуцлага хүлээдэг.
Сургалтын тэтгэлэг
DAAD
EPOS programs and deadlines 2021, part 2
EPOS-Programme und -Fristen 2021, Teil 2
Currently you can apply for an EPOS scholarship for 41 programs (39 English and 2 German). See the new list of deadlines in autumn 2020 (study start in autumn 2021):
Aktuell können Sie sich für ein EPOS-Stipendium für 41 Studiengänge (39 Englisch und 2 Deutsch) bewerben. Hier ist die neue Liste mit den Deadlines für Herbst 2020 (Studienbeginn im Herbst 2021):
https://static.daad.de/…/epos_bewerbungsdeadlines_2021-2022…
Манай улсын засгийн газрын тэтгэлэг
Манай улсын засгийн газраас Дэлхийн хамгийн сайн их дээд сургуулийн жагсаалтын дагуу, доорх линкээс эхний 20 сургуульд элсэн орсон тохиолд 100% тэтгэлэг, 100 хүртэлх сургуульд орсон бол сургалтын төрийн сангаас зээл өгөх боломжтой. Чармайгаараа. Эндээс Германы 10аад сургуульд орход бид зуучилна.
https://www.timeshighereducation.com/…/best-universities-wo…
Ausbildung буюу ажиллангаа, сурах сургууль.
Энэ нь онол, практик хосолсон 2,5-3,5 жилийн сургалт юм.
Шаардлага:
-18-25 нас хэмээн ихэнх компанууд шаарддаг. Тэхдээ насны хязгаар байхгуй, аль ч насанд хийж болно.
-Герман хэлний B1 тувшин, зарим мэргэжил В2
-Мэргэжлийн юмуу 12 жилийн сургууль төгссөн, гэрчилгээтэй байх. Эсвэл Монголд их, дээд сургуульд 1 жил сайн дунтэй сурсан байх.
-330 мэргэжлээр сурах боломжтой. Тэхдээ Германд шаардагдаж байгаа анагаах болон техникийн мэргэжилд суралцвал төгсөөд ажил олох боломж ихтэй. Бид хамтран сонирхсон, ирээдүйтэй мэргэжил сонгоход туслана.
Энэхүү хөтөлбөрийн гол онцлог нь цалинтай байдагт оршино.
Сар бүр тэтгэлэгтэй учраас санхүүгийн баталгаа шаардлагагүй. Тэтгэлэгийн хэмжээ:
⦁ Сувилагч: 980-1270 евро
⦁ Механикч: 850-1120 евро
⦁ Цахилгаанчин: 730-930 евро
⦁ Асрагч: 800-1100 евро
⦁ Нийгмийн ажилтан: 350-600 евро
Өөрөөр хэлбэл сардаа дунджаар 350-1000 орчим евро цалинтай.
Төгсөөд Германд ажиллах юмуу үргэлжлүүлэн сурах бүрэн боломжтой.
Гэр бүлээ авчирч болох уу:
Болохгүй, зөвхөн өөрөө ирнэ. Германы элчингээс асуугаараа. Санхүүгийн баталгаа гаргаад авчрах боломж байгаа байх.
Хэзээ гэр бүлээ авчирч болох вэ:
Төгсөөд ажилд орсны дараа
Германы Au pair хөтөлбөр
Ажлын цаг: Герман дахь Au-pair долоо хоногт 30 цаг хүүхэд асарч, харах үүрэгтэй. Хөдөлмөр эрхлэлтийн газрын мэдэгдсэнээр, au- pair дор хаяж 4 орой, дор хаяж нэг өдөр амрах ёстой.
Халаасны мөнгө
ХБНГУ-ын албан ёсны au pair хөтөлбөрт Au pair сард 260 еврогийн цалин авдаг гэж заасан. Нэмж хэлэхэд тухайн айлаас хэлний курст сард 50 еврогийн тусламжт өгдөг. Өөрөөр хэлбэл Герман хэлний сургалтанд хамрагдах боломжтой. Зарим тохиолдолд айл нь сургалтын бүтэн зардлыг нөхөн төлнө, заримдаа өөрөө сургалтын зарим хэсгийн төлдөг.
Амралт
Германд, au- pair долоо хоногт дор хаяж нэг өдөр, дөрвөн орой амардаг. Сар бүрийн нэг өдөр ням гариг байх ёстой. Аи- pair 4 долоо хоног цалинтай амралт нэг жилийн хугацаанд авах эрхтэй.
Ямар үүрэгтэй вэ:
Хүүхэд асрагч айлдаа байгаад айлаасаа хоол хүнсээ хэрэглэнэ.
Ихэнх тохиолдолд хүүхэд хараад хүүхдийн боловсрол хичээлд нь туслана, бэлдэнэ. Хамт тоглоно. Тиймээс нэмэлт хэлний, сургуулийн боловсролыг хардаг.
Гэр цэвэрлэж, хоол хийхийг шаардаж болно.
Машин бариад хүүхдийг сургуульд хүргэж өгөх, дэлгүүр явах гэх мэт
Шалгуур:
⦁ Герман хэл А1-А2 төвшин, GOETHE certificate
⦁ Англи хэлний мэдлэг
⦁ 10 жилийн сургууль төгссөн
⦁ 18-26 нас
⦁ Хүүхэдгүй байх
⦁ Германд ирэх зардлаа өөрөө төлнө.
Нэмэлт шалгуурууд:
⦁ Хоол хийх
⦁ Машин барих
Герман хэлний курсэд сурах, курсын виза (Хэл сурах виза)
Герман хэлний курсын виз нь 3-12 сар үргэлжлэх эрчимжүүлсэн хэлний сургалтанд хамрагдах хүсэлтэй гадаадын иргэдэд олгох боловсролын виз юм. Виз мэдүүлэгчид хамрагдахаар төлөвлөж буй сургалтууд нь долоо хоногт дор хаяж 18 цаг хичээл орно.
Хэлний сургалтын визийг Германд үргэлжлүүлэн сурах хүсэлгүй бол зарим тохиолдолд нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
Герман хэлний курсын визээр та дараахь зүйлийг хийх боломжтой.
⦁ эрчимтэй Герман хэлний сургалтанд хамрагдах
⦁ хэрэв Герман хэлний сургалтыг бүтэн цагаар хийхгүй бол визийн хугацааг сунгахыг шаардах болно - сунгах хугацааг 1 жил хүртэл санал болгодог (Германд ирсэн өдрөөр тооцно)
Герман хэлний курсын визээр та дараах зүйлийг хийх боломжгүй:
⦁ үүнийг оюутан эсвэл оюутны өргөдөл гаргагчийн виз болгон хөрвүүлэх
⦁ үүнийг ажлын зөвшөөрөл болгон өөрчлөх
⦁ ямар ч ашигтай ажил эрхлэх
⦁ их сургуулийн хичээл эхлэх
⦁ их сургуульд элсэх өргөдөл гаргах